úterý 2. června 2015

Эргэлзээ бидний эрч хүчээс хулгайлдаг

Unknown     13:56    

Хүн бүхэн алхам тутамдаа шийдвэр гаргадаг. Том шийдвэр гаргах болгонд
эргэлзээ биднийг сүүдэр шиг дагадаг гэмтэй. Магадгүй зөв алхам хийхийн
тулд эргэлзэх нь тустай ч байж мэднэ. Гэвч өдөр тутмын эрч хүчийг ховх
сордог хамгийн хортой зуршлын нэг бол эргэлзээ гэдэгтэй маргах хүн
гарахгүй биз. Асуудлын сайн талыг харахаас илүүтэй өмнө нь зурайж байгаа
 олон саад тотгорын талаар бодож зүрхээ үхүүлэхэд эргэлзээ их үүрэг
гүйцэтгэдэг. Түмэн бодол толгойд эргэлдэж эргэлзэж эхлэхээр л биеийн
дархлаа муудаж, ядарч сульдаж эхэлнэ. Өдөр тутмын инээд баясал хумхын
тоос шиг арилж, хөдөлгөөн удааширч амьдралын идэвх сулардаг. Аливаад
эргэлзэж байна гэдэг нэг талаараа эрсдэлээс айж байгаагаас өөрцгүй.
Гэтэл эрсдэлгүй амжилт, ололт, нээлт, өөрчлөлт гэж хаана ч байхгүй
билээ. Үнэндээ бидний хэн ч хэзээ үхэхээ мэддэггүй. Өнөөдөр уулзсан
хүнтэйгээ маргааш дахин уулзах эсэхээ ч урьдчилж тааж мэдэх боломжгүй.
Тийм байхад юунд нь урагшаа алхахаас, шийдвэр гаргахаас өөрийгөө
өөрчлөхөөс айх гэж. Эргэлзэлгүйгээр шийдвэр гаргаснаар нэг удаа алдана л
 биз. Дараагийн удаа ононо гэдгийг санах хэрэгтэй. Алдаж оносны аль нь ч
 амьдралын нэгэн сургамж болж үлдэх нь тодорхой. Бүх юм сайн, муу хоёр
талтай гэж байнга ярьдаг даа. Сав л хийвэл мууг харж, саарыг төсөөлөх нь
 шийдлийг биш эргэлзээг улам ихэсгэнэ. Тиймээс өөрийг тань өөх ч биш
булчирхай ч биш хоёрын хооронд хүн болгохоор санаархаж байгаа эргэлзээнд
 битгий боломж олгоорой. Хүн бүр өөрөө өөртөө эзэн байж, өөдрөг бүтээлч
амьдарцгаая.

http://4lifetransform.com/

http://www.4life.com/us/products/category.aspx?groupBy=line&ShoppingGroupId=278

http://www.4life.com/us/products/category.aspx?groupBy=line&ShoppingGroupId=917&utm_source=4Lifecom&utm_medium=USEngHPad&utm_content=USEngHPPreOrderad&utm_campaign=4LifeTransformPreOr2015


4life Czech Republic