čtvrtek 30. dubna 2015

Арнольд Шварценеггерийн АМЖИЛТЫН ЗУРГААН ДҮРЭМ

Unknown     6:53    

Хүмүүс надаас олон удаа амжилтанд хүрэх нууц чинь юу вэ гэж асуудаг.
ЭХНИЙ ДҮРЭМ бол "Өөртөө итгэх”
Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр залуу хүмүүс эцэг эх, багш нараасаа маш их зөвлөгөө авдаг. Гэхдээ хамгийн гол нь өөрийгөө маш сайн чагнаж, өөрөөсөө хэн болмоор байгаагаа асуух хэрэгтэй.  Ямар хүн биш, хэн болох оо. Эцэг эх, багш чинь чамайг хэн болгомоор байгааг биш. Чамайг юу аз жаргалтай болгодгийг өөрөө хайж олох хэрэгтэй. Хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй. Тэгэхээр эхний дүрэм бол хүмүүсээс хамааралгүй өөртөө итгэх.
ХОЁРДУГААР ДҮРЭМ бол "Тогтмол хэв маягийг эвдэх”
Бидний амьдралд маш их дүрэм журам бий. Хууль дүрмийг биш хэв маягийг зөрчих хэрэгтэй.  Чи сайн ааш зантай бол дүрэм журмыг эвдэхэд хэцүү. Бусдаас өөрөөр, ХАЙРЦАГНААС ГАДУУР СЭТГЭХ ХЭРЭГТЭЙ. Би үүнд л итгэдэг. Чиний хийж буй бүх зүйл хүмүүст таалагдаж, асуудлаас хол байхад оршдог бол энэ дэлхий дээр амьдрах учир юу билээ? Намайг хүссэн газарт минь хүрэхэд тусалсан арга бол хэв маягийг эвдэх байсан.
ГУРАВДУГААР ДҮРЭМ бол "Ялагдахаас бүү ай"
Би юу ч хийж эхэлсэн ялагдахад бэлэн байдаг. Чи дандаа ялж чадахгүй. Гэхдээ шийдвэр гаргах хэрэгтэй.  Ялагдахаас айх айдсаар өөрийгөө цэнэглэж болохгүй. Эс бөгөөс чи өөрийгөө хөгжүүлж чадахгүй. Өөртөө итгэж, зорилгоо тодорхойлж чадах юм бол энэ нь зөв зүйл болохыг ойлгож амжилт өөрөө ирэх болно. Тиймээс ЯЛАГДАХААС БИТГИЙ АЙ.
ДӨРӨВДҮГЭЭР ДҮРЭМ бол "Үгүйсгэгчдийг битгий сонс"
Хүмүүс дандаа, чи тэрийг чадахгүй, чи үүнийг чадахгүй өмнө нь хэн ч хийж байгаагүй гэх мэт зүйл хэлдэг. Би тийм хүмүүсийг сонсож байсан. Хүмүүс, наадахыг чинь өмнө нь хэн ч хийж байгаагүй гэж хэлбэл маш сайн.  Яагаад гэвэл би хийж чадах юм бол би хийж чадсан анхны хүн болно. Тийм болохоор тэгж хэлж байгаа хүмүүст анхаарлаа битгий хандуул. Намайг үгүйсгэж байгаа хүнийг би хэзээ ч сонсдоггүй. Би өөртөө дандаа ЧИ ЧАДНА гэж хэлдэг.
ТАВДУГААР ДҮРЭМ бол хамгийн чухал нь "Үхтлээ хөдөлмөрлөх"
Чи хангалттай хөдөлмөрлөөгүйгээсээ болж ялагдахыг хүсэхгүй. Тиймээс бүх чадлаа шавхах хэрэгтэй. Мохамед Али, миний шүтээнүүдийн нэг, 1970-аад онд нэгэн асуултанд их гоё хариулсан байдаг. Та нэг удаа гэдэсний таталт хэдийг хийдэг вэ? гэхэд “Би хийж байгаагаа тоолдоггүй, зөвхөн өвдөж эхлэхээр л тоолдог. Яагаад гэвэл өвдөж эхлэхэд л жинхэнээсээ тооцно. ” Ийм байж л аварга болно. Ер нь бүх л зүйл ийм байдаг. Өвдөлт үгүй бол хожил үгүй. Миний амьдралдаа ашигладаг эдгээр дүрмүүдийг би спортоос сурсан. Ялангуяа сүүлийн дүрмийг. Мэдээж хааяа зугаацаж цэнгэлгүй яахав. Гэхдээ чамайг гадуур зугаацаад явж байхад чинь хэн нэгэн нь хаа нэгтээ өөрийгөө хөгжүүлж байгаа.  Хэн нэгэн нь ухаантай болж, хөгжиж байгаа. Үүний бүү мартаарай. Чи зүдрэхгүй амьдармаар байвал эдгээр дүрмүүдийг дагаад хэрэггүй шүү. Харин чи ялмаар байвал үхтлээ зүтгэхээс өөр ямар ч зам байхгүй. Чи эдгээр дүрмүүдийн аль нэгийг мөрдөхөөс нааш амжилтанд хүрэхгүй. Бид бүгд өдөрт 24 цаг байдгийг мэднэ. Чи 6 цаг унтвал цаана нь 18 цаг үлдэнэ. Та нарын зарим нь 8-9 цаг унтдаг байх? Тэгвэл хурдан унт гэж танд зөвлөе. Маш их зүйлийг амжуулахыг тулд маш бага унтах хэрэгтэй.
Сүүлийн ЗУРГАДУГААР ДҮРЭМ бол бас чухал дүрэм "Өглөг өгөх"
Чи амьдралдаа ямар ч зам сонгосон байлаа цаг үргэлж өглөг өгөхөд цаг гаргаж бай. Хамт олон, нийгэм, улс орныхоо төлөө ямар нэгэн зүйл хийх нь зөв билээ. "Байнга өөрийгөө ширтдэг толийг, хагалснаар чи илүү холыг харж, чиний тусламж хэрэгтэй байгаа сая сая хүнийг олж харна" Хүмүүст туслах нь чамд өөр юунаас ч илүү аз жаргалыг авчирна.
Тэгэхээр чи амьдралдаа эдгээр 6-н дүрмийг хэрэгжүүлж, үргэлж санаж яваарай.

http://4lifetransform.com/

http://www.4life.com/us/products/category.aspx?groupBy=line&ShoppingGroupId=278

http://www.4life.com/us/products/category.aspx?groupBy=line&ShoppingGroupId=917&utm_source=4Lifecom&utm_medium=USEngHPad&utm_content=USEngHPPreOrderad&utm_campaign=4LifeTransformPreOr2015


4life Czech Republic